ангийн танилцуулга

2012-03-24

Гар утөс хэрэглэх урлаг соёл

Ангилал: зөвөлгөө
 Япон улс техник технологи их хөгжсөн учраас гар утсыг маш их хэрэглэдэг, тэр бүү хэл сургуулийн сурагч нар нь цүнхэндээ зүүгээд л гүйж явдаг байх гэж боддог байлаа. Бас утсаараа хаа байгаа газраа яриад л, утасных нь ярианы үнэ тариф нь маш бага гэж бодож байлаа. Гэтэл яг үнэндээ тийм биш юм.

Ажиглаад байхад Япончууд гар утсыг маш соёлтой хэрэглэх юм. Гудамжинд ч юмуу олон нийтийн газар явахад гар утсаараа чанга чанга ярьж яваа хүн бараг байхгүй. Олон нийтийн газар утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал маш аяархан бусдад төвөг удахааргүй байдлаар ярина. Япончууд бусдад аль болох төвөг удах дургүй ясны зантай болохоор тэгдэг байх. Автобус, галт тэрэг, хурдан (суман) галт тэргэн дотор бол утсаараа бүр ч ярихгүй.
Нийтийн тээврийн хэрэгсэл рүү ороход “Та бусдад саад болохгүйн тулд гар утсаа Дуугүй төлөвm-т (Manner mode) тохируулна уу” гэсэн бичиг байдын. Санаандгүй байдлаар хэн нэгний утас чанга дуугарвал бүгд тэр хүн рүү харна. Нөгөө хүн нь “уучлаарай, өршөөгөөрэй” гээд л уучлалт гуйгаад утсаа салгах юмуу “Нийтийн тээврийн хэрэгсэл дотор байна” гэсэн тохиргоон дээр тавина.
Утсаа бараг л авахгүй. Хэрэв хэн нэгэн утсаар яриад эхэлбэл хажуугийн хүн нь тэр хүн рүү их сонин харах юмуу эсвэл хоёр гараа зөрүүлэн Х хэлбэртэй болгож харуулна. Тэр нь “Та энд утсаар ярьж болохгүй” гэж хэлж байна гэсэн үг. Хэрэв тэр хүн цааш ярьсаар л байвал “Утсаар ярихаа болино уу” гэж их эелдгээр хэлнэ.Япончууд нийтийн тээвэрт барагтай л утсаар ярихгүй.

Харин дараа нь нийтийн тээврээсээ буучаад утас руу нь залгасан хүн рүү эргэж залгана. Бодоод байхад жаахан дарамттай юм шиг боловч энэ бол яах аргагүй гар утас хэрэглэх соёл юм.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

хөгжилтэй явдлууд,амжилт,дурсамж,зөвлөгөө,сургамж

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax